• Facebook Social Icon

                   © 2019 AirPacific Ltd.

Тээвэрлэлтийн явцад тохиолдож болзошгүй эрсдлээс ачаа барааг хамгаалах үүднээс бид харилцагч, үйлчлүүлэгчдээ ачааны даатгалыг санал болгодог.

Бид үндэсний болон гадаадын туршлагатай даатгалын компануудтай хамтран ажилладаг.

Хэрэв таньд даатгалын үйлчилгээ шаардлагатай бол бид таньд олон улсын хууль дүрмийн дагуу баталгаатай, чанартай даатгалын үйлчилгээг үзүүлэх болно. 

Тээвэрлэлтийн явцад учирч болох эвдрэл гэмтэл болон гэнэтийн эрсдлээс урьдчилан даатгуулсанаар та учирч болох эрсдлээс зайлсхийх болно.

Бид аливаа эрсдлийг урьдчилан тооцооллож, эрсдлээс өөрийгөө хамгаалж чаддаг харилцагчдыг үнэлдэг. 

Ачаа барааны төрөл болон үнэ, баглаа боодол, тоо ширхэгийн хэмжээ мөн таны хүссэн даатгалын төрлөөс хамаарч уг үйлчилгээ нь харилцан адилгүй үнэтэй байдаг.

Жишээлбэл:

Та 8,000 евро өртөг бүхий шаазан эдлэлээ Берлин хотоос Улаанбаатар руу биднээр тээвэрлүүлэх болжээ. Шаазан эдлэл нь тээврийн явцад хагарах эрсдэлтэй ачааны төрөлд багтах учир та эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд даатгалын нэмэлт үйлчилгээ худалдан авсан ба та ачаагаа хүлээн авах явцдаа ачааны баглаа боодол, тоо ширхэг, бүрэн бүтэн байдлыг маш сайн шалгана. Аливаа нэгэн эрсдэл гарсан тохиолдолд та Улаанбаатар дахь манай байгууллагын ажилтан болон МИАТ ХК-ийн ачаа хариуцсан ажилтанд тэр дор нь мэдэгдэж, хохирлыг баталгаажуулснаар та хохирлоо бодитоор үнэлүүлж, нөхөн олговороо авах болно.