• Facebook Social Icon

                   © 2019 AirPacific Ltd.

Бид бүх төрлийн гаалийн бүрдүүлэлтийг XБНГУ-ын болон Монгол улсын хуулийн хүрээнд хийж гүйцэтгэнэ.

Тээвэрлэхийг хориглосон ачаа

 

  1. Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл, мансууруулах ургамал;

  2. Хар болон өнгөт төмөрлөг;

  3. Онцгой хортой химийн бодис;

  4. Шүдэнз асаагуур;

  5. Буу зэвсэг, байлдааны хэрэгсэл, тэсрэх бодис;

  6. Бүх төрлийн хий, бензин;

  7. Гаалийн мэдүүлэг хийгдээгүй валют, мөнгөн тэмдэгт, үнэт цаас;

  8. Бүх төрлийн зай, нойтон цэнэглэгч, цахилгаан тохируулагч.

Та бидэнд ачаа бараагаа хүлээлгэж өгөхдөө үнийн дүн, тоо ширхэг, барааны төрлийг бичгээр дэлгэрэнгүй мэдээллээрэй.

Гаалийн байгууллагад мэдүүлээгүй мөн хориотой эд зүйлсийг гааль дээр хурааж авах эсвэл та аливаа нэг гаалийн болон бусад татвар төлөх болсон тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэе.

Тээвэрлэлтийн явцад илгээгч нэмэлт даатгалын үйлчилгээ аваагүй тохиолдолд учирч болох эрсдлийн хохирлыг (гэмтэх, алга болох, г.м) бид хариуцахгүй болно.  

Зөвлөмж

Ачаа барааны төрөл, үнэ, овор хэмжээнээс шалтгаалан гаалийн мэдүүлэг татвар болон зуучлалын үнэ харилцан адилгүй учир тодорхой үнэ бид цахим хуудсандаа байрлуулах боломжгүй байгаад хүлцэл өчье.

Хувь хүний нэр дээр илгээж байгаа ачааны нийт үнийн дүн 2.4 сая төгрөг буюу 800 орчим еврогоос  дээшгүй, ижил төрлийн бараа хоёроос илүүгүй байх шаардлагатай. Энэ шаардлага хангагдаагүй тохиолдолд хүлээн авагч эсвэл илгээгч гаалийн татвар төлдөг болохыг анхаараарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.